Евро 2012-ын гайхалтай тоглолтуудыг онлайнаар үзэхийг хүсвэл ЛАЙК дарна уу...
Орон сууцны квадратын үнийг сая төгрөгт багтаагаад алдагдалыг нь “Чингис” бондоор нөхнө гэв үү

ОССК-ийн захирал А.Гантулга хэвлэлд ярилцлага өгчээ. 

Тэрээр “Орон сууцны нэг ам метрийг нэг сая төгрөгт багтаан барьж болдгийг харуулах болно. Барилга барих бол хүнд ажил биш шүү дээ. Харин цахилгаан, дулааны хангамж, дэд бүтцийг нь шийдэх л хэцүү. Зарим хүмүүс намайг тал тоосго өрж үзээгүй гэж шүүмжилж мэдэх юм. Гэвч би бизнесийг мэднэ. Барилга чинь бизнес шүү дээ.

Бизнесийг яаж зөв авч явахыг би мэднэ” хэмээн “томорсон” байна. “ОССК өмнө нь “дөрвөн мянган айлын орон сууц” хөтөлбөрийн амжилттай хэрэгжүүлсэн. Цаашид нэг сая төгрөгт багтаагаад иргэдээ орон сууцжуулахаар “4000-II” хөтөлбөрийг бид боловсруулсан. Төр засаг хэрхэн дэмжихийг мэдэхгүй” хэмээн тэр цааш нь ярьсан байна. Тэгэхээр Долдугаар хороолол, Буянт-Ухаа хороололд ОССК-ын барих орон сууцны нэг ам метр нь нэг сая төгрөгт багтах нь ээ.

Мөн Монголбанк болон Барилга, хот байгуулалтын яам хамтран барилгын салбарыг дэмжих хэлэлцээр байгуулан таван хувийн хүүтэй зээл гаргаж байгаа гэсэн сураг бий. Энэ санхүүжилт ОССК-тай ямар ч хамааралгүй асуудал гэнэ Өөрөөр хэлбэл энэ зээлийг барилгын материалын үйлдвэрүүд болон барилгын компаниудыг дэмжих зорилгоор олгох ажээ Түүнээс иргэдийг орон сууцтай болгоход, моргейжийн зээл хэлбэрээр олгох юм биш гэнэ.Уг нь барилгын салбарыг төр дэмжих үедээ дэмжсэн. 2008 оны хямралын үед “4000 айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр санхүүжилтгүй зогсчихсон компаниуд сэргэсэн.

Тэгэхээр барилгын салбарынхан эргээд ард олондоо хямд үнэтэй барилга нийлүүлэх цаг нь болсон л баймаар. Өмнөх Засгийн газрын авч хэрэгжүүлсэн “Дөрвөн мянган айлын орон сууц” хөтөлбөр амжилттай хэрэгжиж зээлийн эргэн төлөлт бараг зуун хувьтай байгаа. Эрх баригчид солигдож шинэчлэлийн Засгийн газар үүрэг гүйцэтгэж эхэлсэнээр өмнөх Засгийн газрын “Зуун мянган айлын орон сууц” хөтөлбөр зогсонги байдалд орж байр захиалсан иргэд суулт хийх, өлсөглөн зарлах дээрээ тулаад байгаа.

Тэгэхээр Одоогийн эрх баригчид том төсөл хөтөлбөр дээр хариуцлага хүлээх чадваргүй жижиг зүйлээр оролдон өдөр хонгийг аргацааж байгаа дүр зураг өөрийн эрхгүй харагдана. Орон сууцны компаниуд “Чингис” бондын их мөнгөний сургаар Шинэчлэлийн Засгийн газрыг шантаажилж, байрны үнээ өсгөж эхэлсэн тухай яриа ч бий. Иймээс шинэчлэлийн Засгийн газар өнөөх л арга ядсан “нохой хорих” аргаа хэрэглэж ард иргэдэд орон сууцны квадратын үнийг сая төгрөгт багтаасан дүр үзүүлээд орон сууцны компаниудын алдагдалыг “Чингис” бондын мөнгөөр нөхөн төлөх гэж байгаа гэсэн олны шуугиан ортой л бололтой.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай



Танд манай сайт таалагдаж байвал LIKE дараарай


Сэтгэгдэл бичиx  
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд top.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Өө зөө зөө. Худлаа байлгүй дээ
2011-10-14 18:27:01
barival nuurchih yum chini yadiin barij l baihgui yu
2011-10-14 19:23:07
ТЭГЭЭД ТЭР АВСАН ХҮН НЬ ГАДААД РУУ АВААД ЯВЧИХ ГЭЭД БАЙГАА ЮМУУ, ТЭНДЭЭС ХААШАА Ч АВААД ЯВАХГҮЙГЭЭС ХОЙШ АВСАН ХҮНД НЬ ГАЗАР НЬ ХЭРЭГТЭЙ ӨГСӨН ХҮНД НЬ МӨНГӨ ХЭРЭГТЭЙ Л БАЙСАН ЮМ БАЙГАА БИЗДЭЭ, СҮРТЭЙ СЕНСААЦ БАЙНА ДАА
2011-10-14 20:14:23
болж, болж
2011-10-15 08:53:25
uneheer oron suutsnii une buurwal shan l bn ard tumen turduu itgeh itgel alga bolsn shuu dee
2013-03-14 15:42:15
uneheer unen bol saihan l medee bna ene basaad bga gahai nariin ajiliig but tsohih heregtei bna,esvel mongold gadaadiin kompaniuud oruulj hyamd sain chanartai barilga barih heregtei bna.tsadahaa medehgui barilgiin gahai nariig dampuuruulah heregtei
2013-03-14 20:20:17